Шууд Chart

"Залуучуудын цугларалт" Гуанжоу хотноо болно

2017-11-28 12:21:46

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2017 оны 12-р сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Залуучуудын цугларалт"-д МҮОХ-ны Спорт бүхний төлөө комиссын төлөөлөгч, хөнгөн атлетикийн спортын мастер Б.Мөнгөнтуяа, Спорт ба эмэгтэйчүүд комиссын төлөөлөгч, байт харвааны ОУХМ Ц.Булгантуяа нар Монгол улсаас оролцох болсон бөгөөд төлөөлөгчдийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, МҮОХ-ны Спорт бүхний төлөө комиссын дарга Ч. Амарсанаа нар хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ын ҮОХ-ноос жил бүр зохион байгуулдаг уг цугларалт нь ҮОХ-дын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, залуу үеийнхэнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, тэдний олимпийн боловсролыг дээшлүүлэх зорилготой.

Нийтэлсэн: МҮОХ

"Залуучуудын цугларалт" Гуанжоу хотноо болно  
Үзсэн: 2067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй