Шууд Chart

Үхрийн махны үнэ 90 төгрөгөөр буурчээ

2017-12-02 13:00:05

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5220 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6585 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 80 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар буюу 90 төгрөгөөр буурсан байна.

Мөн үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5100 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.0 хувиар буюу 160 төгрөг, хонины цул махны үнэ 1.6 хувиар буюу 85 төгрөгөөр тус тус буурсан байв.

Ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.


Үхрийн махны үнэ 90 төгрөгөөр буурчээ  
Үзсэн: 1987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй