
Завхан аймагт төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд тэнцэн төрийн захиргааны байгууллагат шинээр томилогдон ажиллаж байгаа албан хаагчид тангараг өргөлөө.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд 15 байгууллага, 11 сумын 57 төрийн албан хаагч оролцон тангараг өргөлөө. Төрийн алба бол мэдлэг чадвар, хариуцлагатай байхыг алхам тутамдаа шаарддаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаа нь төрдөө андгай тангараг өргөн амлалт өгч, хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм.
Завхан аймаг төрийн албан хаагчдынхаа баримтлах есөн зарчмыг боловсруулан хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Тиймээс уг зарчмаа чандлан сахиж, төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөрсдийн мэдлэг чадвар, авьяас чадвараа дайчлан ажиллаж, төр түмнийхээ төлөө идэвх санаачлагатай, хариуцлагатай, чин шударгаар, өндөр ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа энэ үеэр аймгийн удирдлагууд илэрхийллээ.
Энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд сумдын Засаг даргын Тамгын газрын болон ИТХ-ын удирдах ажилтнуудыг оролцуулснаараа онцлог боллоо.
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо | ||
Үзсэн: 2573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.