Шууд Chart

Намрын ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын төлөвлөгөөг гаргана

2026-08-10 13:02:40

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай шуурхай хурал зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлууд болон намрын тариа хураалт, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлын асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг, чиглэл өглөө.

Хурлын эхэнд ХХААХҮЯ-ны газар, харьяа байгууллагуудын дарга нар цаг үеийн ажлууд болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай холбоотой зохион байгуулалтын явц, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил – 2026”-ийн хүрээнд энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Дэлхийн Малчдын Чуулган", Сат-1 хэвшлийн шүлхийн давтан вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

Сайд Ц.Идэрбат: Ургацын урьдчилсан балансыг шуурхай гаргах, таримлын төрөл тус бүрээр ургацын тооцоо, төлөвийг нарийвчлан боловсруулах,  ургац хураалтын арга, технологийн төлөвлөгөөг гаргах, улсын нөөцийн улаанбуудай бэлтгэх, ургацын комиссыг шуурхай байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх, ургац хураалтын үед шаардлагатай шатахууны нөөцийг бүрдүүлэх, ургац хураалтын ажилд оюутан залуусыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох дарга удирдлагуудад даалгав. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг эрчимжүүлж, салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Хурлаар үргэлжлүүлэн  COP17-г зохион байгуулах Үндэсний хорооны Бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд хорооны бэлтгэл ажил, зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэв. Түүнчлэн ХХААХҮЯ-наас зарласан тендер,  сонгон шалгаруулалт,  хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх чиглэлийг өглөө гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


 


Намрын ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын төлөвлөгөөг гаргана  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй