Шууд Chart

Г.Ганхуяг: Аав минь намайг дандаа “ирлэдэг” байсан

2017-12-22 10:19:32

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын харцага Ганзоригийн Ганхуягийн нэгэн сонинд аавынхаа тухай ярьсан хэсэгхэн ярилцлагыг уншигч танаа хүргэе.

-Ингэхэд аав тань хүүгээ "бөх болох нь" гэж хэзээнээс тоосон бол...?

-Би гайхдаг байсан. “Заримдаа миний аав мөн юм уу” гэмээр л надад хатуу ширүүн ханддаг байлаа. Гурвалжин будаа, хөц будаа, толгой шийр гээд дандаа сонин сонин хоол идүүлнэ. Тэгсэн тэр чинь намайг л анхаарч, өндөр чийрэг болоосой, эрүүл өсөөсэй гэсэн аавын минь ухаан, хичээл зүтгэл байсан юм билээ. Сүүлд нь л ойлгоно шүү дээ. Би аавыгаа баярлуулж байсаан. Аав минь өөрөө чөлөөт бөхийн спортын мастер цолтой. Чөлөөт бөхийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль маш олон байдаг мөртлөө улсын аварга болж байгаагүй. Би тэгсэн улсын аваргаар А.Сүхбат аваргыг ялаад 20 настай анх түрүүлсэн. Аймгийн арслан цолтой болохдоо тунасаар байгаад түрүүлсэн. Тэр үеэс л “Миний хүү бөх болчих болов уу” гэж бодсон байх. Тэрнээс өмнө бол зүгээр л миний шарыг гозойлгодог байсан. Би 11 настай барилдаж эхлээд 18 хүртлээ тэмцээнд орсон. Дандаа л ялагдана. Өндөр том биетэй байсан болохоор өөрөөсөө ах хүүхдүүдтэй л барилдаад байдаг. Тэгээд ялагдчихдаг. Аав шар гозойлгоно. Би нэг тэмцээнд ялагдчихаад нэлээд гутарсан. Аавыгаа харж байхад нэг нөхөрт ёстой арчуулсан л даа. Далаа хүргэхгүй гээд эрүүгээ хүртэл мостлоод үзээд байдаг байхгүй, цэвэр даруулаад дууссан. Маргааш нь бэлтгэлийн цүнхээ үүрээд гэрээсээ гарах гэж байсан чинь аав “Хаачих гэж байгаа юм” гэлээ. “Бэлтгэлдээ явлаа” гэсэн чинь “Цирк явбал дээргүй юу” гэж байна. Яах юм.. гэсэн чинь “нугарахгүй юу” гэсэн. Тэгэхэд л миний шар аймаар гозойж, “Дахиад би тэр хүүхэдтэй барилдвал...” гэж бодогдсон шүү (инээв). Тэр мэтээр л намайг ирлээд хурцлаад байж.

-Таныг улсын цол хүртхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Улсын наадамд тав даваад цол хүртлээ. Туг тойрчихоод ирэхэд замд засуулууд үнсээд намайг бүр хөөргөчихсөн. Аав дээр гүйж очоод үнсүүлдэг баатар болсон чинь аав өөдөөс “Үхсэндээ далчигнаад байгаа юм. Одоо зургаагийн даваа эхлэх гэж байна. Аяга цай уугаад, сунгалтаа хийгээд сууж бай л даа, чи” гэсэн. Монгол бөхийн түүхэнд нэрээ бичүүлчихлээ гээд хөөрч явсан хүн чинь барайгаад л, сунгалт хийгээд, халуун цай уугаад, жаахан тайвширч аваад мэхээ давтаад эхэлж байгаа юм л даа. Тэгсэн зургаагийн даваанд чөлөөт бөхийн эхлэлтэй, улсын начин Н.Бүрэнбаатар бид хоёр тунав. Гарангуутаа давхар хамж дайраад хаячихлаа. Аав ч нэг их баярласангүй. Би ч заан болох ёстой байж л дээ... гэх маягын юм бодоод л. Орой нь Монгол Улсын начин боллоо гээд найзуудтайгаа гадуур гараад шөнө жаахан халамцуу ирээд унтаж байтал аав өрөөнд ороод ирсэн. Хамраа татаад үнэртэж байна аа. Би ч “За одоо баларсаан. Архи үнэртэж байгаа одоо ч алуулсаан” гээд бодож байтал миний орны хажуугаар яваад өрөөний цонх онгойлгосноо толгойн тушаа ирээд нэлээд удаан зогссон. Би унтаж байгаа царай гаргаад хэвтээд байлаа. Тэгсэн миний духан дээр үнсчихээд гараад явсан. Миний аав намайг тэгж хайрладаг байсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ганхуяг: Аав минь намайг дандаа “ирлэдэг” байсан   
Үзсэн: 6167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баттөр.П [127.0.0.xxx] 2024-01-13 07:27
Эцгийн хайр агуу агуу
ё [202.72.245.xxx] 2017-12-25 08:56
Ааь нь сайхан төхртэй хүн байна шүү
Zochin [66.181.184.xxx] 2017-12-24 08:40
Huuhduudee sain boh bolgooroi.amjilt husie aaviin uhaanaas uldsen yum bgaadaa hartsagad maani
zochin .japan. [114.22.253.xxx] 2017-12-23 20:19
Ganzorig nachin ih sain gynduugyi er hun bn sh uu.ter 1 horoolold bn unen .er ni bol bi hartsag Ganhuyagiig mongoliin chuluut buh unaltand baihad mongoliin neriig gadaadad gargaj hamgaalj yawsan gedgeer ni tanidag uneheer jindee tasathai mayagiin bn ter ued uls ch huwi humuusch mungu tugrug muutai bn daa. bi harin saun sanahgyi bna .hartsag bolohiin urd jil nachingaa luiwarduulsan gej humuus yaridag uym bna lee. tanii ger bul ajil amidrald sain saihniig husee.
Batkhuu [202.9.40.xxx] 2017-12-23 15:51
Chi hudlaa gar shd. Gundalaigaas joohon mongo avaad yavdag o deee
з [182.160.37.xxx] 2017-12-23 13:21
Картын барааны үед 1-р хорооллын саппоро-гийн тэнд талханд дугаарласан хүмүүсийг их сайн сэтгэлээсээ зохицуулдаг нэг ах байсан юм. Урдуур дайрах гэсэн хүмүүс хүртэл үгэнд нь ороод л. Тэр хүн Ганзориг начин байсан юм билээ.
Зочин [103.26.195.xxx] 2017-12-23 10:23
Цагаахан, шударга, хүнийг алгачилдаггүй хүн байж билээ
зочин [92.50.224.xxx] 2017-12-22 22:49
бид цуг алба хааж баисаан жаахан онгироодуу боловч шаардлага саитаи хун баисан
Зочин [203.91.118.xxx] 2017-12-22 16:37
Ганзориг начин бидний үндэсний бөхийн багш байсан үнэхээр сайн багш байсан, бидний дундаас олон ч сайн бөх төрсөн. Удмаас нь олон алдартай бөх төрөх болтугай.....
Зочин [202.70.34.xxx] 2017-12-22 16:17
Шаардлага нь үнэхээр өндөр багш шиг багш байсан шүү,харцага миний дүүтэй цуг сурдаг байлаа
Зочин [27.123.212.xxx] 2017-12-22 16:14
Ganhuyg gej nuhur Uuruu daldag hund zohiulahaaraa gomdol nehej nowshirood bgaa gesen unenuu
Зочин [103.9.90.xxx] 2017-12-22 15:48
ХАЛ НЬ ГАДНАА ХАЙР НЬ ДОТРОО САЙХАН ААВ БАЙЖЭЭ, ГАНЗОРИГ НАЧИН ЧИНЬ, ӨӨРӨӨ УЛСЫН НАЧИН, ХҮҮ НЬ УЛСЫН ХАРЦАГА, ГАЙХАЛТАЙ САЙХАН ЮМАА, АМЖИЛТ
Зочин [203.91.118.xxx] 2017-12-22 15:42
Далдхан нуусан хайранд нь Дандаа өлгийтэй өслөө дөө
varane [103.26.194.xxx] 2017-12-22 14:31
Жинхэнэ ААВ байна. Би одоо хүүхдүүдээ чихэр жимс ундаа гээд л хортой болгоныг л авч өгдөг тэнэг толгой шүү.
Зочин [202.21.111.xxx] 2017-12-22 14:19
Ганзориг 90-ээд онд картын барааны үед 1-р хорооллын талхны дэлгүүрийн очерийн зохицуулагч сайн дураараа хийдэг бсан. Хүүхэд хөгшдөд буян л хийж бсан хүн дээ
Зочин [122.201.21.xxx] 2017-12-22 13:53
suydaanii ganzorig nachinii xvv,ganxuyg xartsag ta tsooxon jil barildsan shvv,tanii udamd box bolox xvvxed olon l baigaa baix,tedniigee vzegch tvmnee baysguulan olon jil barildaj baixiig anxaaruulaarai
Зочин [202.179.27.xxx] 2017-12-22 13:10
sxn tuuh bn
Зочин [66.181.188.xxx] 2017-12-22 12:00
ОДОО Ч ТЭР ХАЙРЫГ ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЖ ОЙЛГУУЛААД БАЙГАА ДАА.
Зочин [66.181.176.xxx] 2017-12-23 09:11
tiim shuu

Бидэнтэй нэгдээрэй