Шууд Chart

Пёнчаны өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын 22 тамирчин оролцоно

2018-01-22 12:47:23

Өмнөд  Солонгосын Пёнчанд  болох  Өвлийн  олимпийн наадамд  Умард  Солонгосын  22 тамирчин  оролцоно.  Ийм шийдвэрийг  Олон улсын  олимпийн  хорооноос гаргалаа. Швейцарын Лозанна хотноо болсон Олон улсын болоод  хоёр Солонгосын олимпийн хороодын төлөөлөгчдийн хуралдааны үеэр Умард  Солонгост  Өвлийн олимпийн наадамд  тамирчдаа оролцуулах эрхийг  тусгайлан ийнхүү олгоод  байна.

Умард  Солонгосын тамирчид  өвлийн их наадамд спортын 3 төрлөөр оролцох юм. Тодруулбал, уран  гулгалт,  шорт  трек,  эмэгтэйчүүдийн хоккей  гэсэн төрлүүдэд өрсөлдөнө. Харин өвлийн олимпийн наадмын  нээлтийн ёслолд хоёр Солонгосын тамирчид нэг туган дор жагсах юм. Хоёр Солонгосын тус бүр нэг нэг тамирчин нэгдсэн энэ тугаа залан цэнгэлдэхэд орж ирэхээр  тохироод  байна.

Умард Солонгосын спортын  багийнхныг 24 албан тушаалтан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн 21 төлөөлөгч  дагалдаж Өмнөдөд ирэхээр  болсныг Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах мэдэгдлээ. Хоккейн нэгдсэн багт Өмнөд Солонгосын 23,  Умард  Солонгосын  12  тамирчин  орохоор  болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пёнчаны өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын 22 тамирчин оролцоно  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй