Шууд Chart

Допингийн эсрэг үндэсний төвийн удирдах зөвлөлийн хурал болллоо

2018-01-30 15:36:28

Допингийн эсрэг үндэсний төвийн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдав. Хурлаар өнгөрсөн оны ажлын тайланг хэлэлцэж 2018 оны ажлын төлөвлөгөөг батлав.

Допингийн эсрэг үндэсний төв нь 2017 онд БСШУСЯ-ны харьяа ЗГХАБТСГ-тай хамтран "Допингийн эсрэг үндэсний хяналт" төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

2018 онд Монголын үндэсний олимпийн хороо, Эмнэлэг, эрдэм шинжилгээний комисстой хамтран 7 хоног тутамд Спорт холбоодын удирдлага, тамирчид болон дасгалжуулагчдад чиглэсэн “Sports Education - Mongolia” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Мөн тамирчдаас тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн шинжилгээг тогтмол авах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан байна.

Нийтэлсэн: МҮОХ

Допингийн эсрэг үндэсний төвийн удирдах зөвлөлийн хурал болллоо  
Үзсэн: 1799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй