Шууд Chart

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4 хувийг эзэлж байна

2018-02-01 15:35:38

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 64.407 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2605 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага байна.



Нийт өвчлөгсдийн 37.3 хувийг 0-1 нас, 27.6 хувийг 2-4 нас, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 783 дуудлага ирснээс 30.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 29-ны байдлаар, 2084 орон дээр 1881 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал хэвийн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 90 буюу 53.3 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.

Эх сурвалж: НЭМГ


Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4 хувийг эзэлж байна  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй