Шууд Chart

“Биднээс хамаарна” донорын аян эхэллээ

2018-02-02 16:34:31

Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан тус хуулийн ажлын хэсгийн хамтран “Биднээс хамаарна” донорын аяныг өнөөдрөөс эхлүүлж нээлтээ хийлээ. Аян хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэл дүүрэг, аймаг орон нутгуудад хүрч ажиллах юм байна. Донорын тухай хуулийг олон нийтэд таниулж, донорын эгнээг өргөжүүлж, олон хүний амь нас эрүүл мэндийг аврах зорилготой уг аяныг эхлүүлж байгааг зохион байгуулагчид нь онцоллоо.



Биднээс хамаарна аяны хоёр дахь хэсэг Тусгаар тогтнолын ордны их танхимд үргэлжилсэн. Энэ арга хэмжээнд эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, хэлсэн үгэндээ дэлхий дээр сая, сая хүн цусан бүтээгдэхүүн сэлбүүлж амьдарч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 он гэхэд улс орон бүр сайн дурын авлагагүй доноруудаас бүрдүүлсэн цусны нөөцтэй болох көвлөмж хүргүүлсэн. Үүнд,  Монгол Улс ч багтаж байгаа гэлээ.



Аян эхэлсэнтэй холбогдуулан улс төр урлаг спортын алдартнууд ЦССҮТ д очиж цусаа өгч цусны донор болох арга хэмжээнд нэгдлээ. Нээлтийн арга хэмжээнд ирсэн 500 гаруй оюутан залуус өөрийнхөө 350 грамм цусаар 3 хүний амь аврах аянд мөн нэгдэхээр болсон юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Биднээс хамаарна” донорын аян эхэллээ  
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй