Шууд Chart

"Пёнчан-2018" олимпийн наадам эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-02-04 09:08:37

"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадам зохион байгуулах ажилд БНСУ-ын дотоодын 15,000, гадаадын 62 орны 1,200 гаруй сайн дурын ажилтнууд тээвэр, үйлчилгээ, хамгаалалт, тэмцээн уралдаан зэрэг 17 төрлийн 7 үйлчилгээний ажлын хуваарьтай оролцох юм.

Өнөөдөр Зохион байгуулах хорооноос Монголын баг тамирчдад туслах сайн дурын ажилтнууд томилогдон, баг тамирчдаа хүлээн авахад бэлэн болжээ.

Олимпийн наадамд манай улсаас оролцох ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар нь "Альпенсиа гүйлтийн цанын төв"-д 02 дугаар сарын 15 (цаг агаар - 0 хэм), 16 (цаг агаар - +2 хэм) -ны өдрүүдэд уралдах хуваарьтай.

"Альпенсиа гүйлтийн цанын төв"-д оролцогч орон тус бүрд зориулан цанын тослогоо болон тамирчдын хувцас солих кабин байршуулсан бөгөөд манай баг тамирчид Македон улсын баг тамирчидтай хамтран ашиглах хуваарьтай байна. Мөн тэмцээний талбайн дэргэд тамирчдын бие халаалтын талбай, цайны газар болон мэдээллийн төв ажиллах аж.

Гүйлтийн цанын төрөл нь эрэгтэйчүүдийн 6, эмэгтэйчүүдийн 6-н зайд явагдах бөгөөд нэг улсаас дээд тал нь 20 тамирчин, нийт 310 тамирчин Олимпийн наадамд хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдах юм.

Нийтэлсэн: МҮОХ

"Пёнчан-2018" олимпийн наадам эхлэхэд 4 хоног үлдлээ  
Үзсэн: 2015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй