
ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, Австралийн Мельбурнийн их сургуультай хамтран Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ судалгааг 2015 оноос эхлэн хийсэн.
Судалгааны эхний үр дүнгээс харахад хүүхдүүдийг пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакцинд хамруулснаар уушгины хатгалгаа өвчин тусахаас 40 хүртэл хувиар бууруулах боломж байгаа нь нь нотлогджээ.
Тухайлбал, пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакцинд хамрагдаагүй нэг хүүхэд ханиад хүрээд хатгалгаа аваад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 1.9 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч байхад вакцин хийлгүүлсэн хүүхдийн өвчлөл хөнгөн байж, гарах зардал нь 38 мянган төгрөг болж байгаа аж.
Засгийн газраас Пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакциныг үе шаттайгаар ээлж дараалалтай нэвтрүүлэх шийдвэр үр дүнтэй болох нь харагдаж байна гэж эмч, мэргэжилтнүүд онцоллоо.
Хүүхдийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулах нь үр дүнтэй байна | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.