Шууд Chart

Хөнгөлөлттэй эмийг нөхөн олгож байна

2018-02-08 14:06:33

Эрүүл мэндийн даатгалаар 183 нэр төрлийн 817 эмийг 40-80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд сар бүр олгодог. Орхон аймгийн тухайд эрүүл мэндийн даатгалын жороор хөнгөлөлттэй эм олгох эрх бүхий 20 эмийн сайн байдаг. 2017 оны эхний сард хөнгөлөлттэй эмийн төсөв батлагдаагүй байсан ч тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс өнгөрсөн оны нэгдүгээр сарын төсөвтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг гаргаж эмийг олгожээ.

Мөн 2018 оны хоёрдугаар сарын байдлаар холбогдох төсөв батлагдаагүй байсан ч хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийн 70 хувийг гаргаж эм олгосон байна. Дээрх хугацаанд хөнгөлөлттэй үнээр эм авч чадаагүй иргэдээс санал гомдол багагүй ирэх болсонтой холбоотойгоор өчигдрөөс эхлэн энэ хоёрдугаар сарын үлдэгдэл санхүүжилтээр хөнгөлөлттэй эмийг нөхөн олгож эхэллээ.

Энэ удаад нийт санхүүжилтийн 30 хувьд хөнгөлөлттэй эмийг олгож байгаа тул нэн шаардлагатай буюу суурь өвчтэй, байнгын эмийн эмчилгээ шаарлагадай иргэдэд хөнгөлөлттэй эмийн жор бичих аж.


Хөнгөлөлттэй эмийг нөхөн олгож байна  
Үзсэн: 1484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй