
Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн нэгэн. Сугар гараг. Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. 05:06 цагт сар битүү болно. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Эрч хүчээ алдсанаас болж ажил төрөл тань муудан эсвэл бүр нурж ч магадгүй байна. Магадгүй их ажлаад ядарсан багагүй нөлөөлнө. Гэвч энэ нөхцөл байдал тань туршлага болохоос гадна энэ хугацаанд юу болохыг бодитоор тунгаан бодоход туслах болно. Хэрэв та аливаа төвөгтэй зүйлст бэлтгэх туршлагатай бол асуудалд урьдчилан арга хэмжээ авч чадна. Та суудлын ажилтай бол зааланд тоглож биеэ чийрэгжүүл. Тогтмол хөдөлгөөн хийж, тэжээллэг хоол хүнсээр өөрийн бие махбодьдоо хүч тэнхээ оруулах нь чухал. Од эрхэсийн нөлөөлөл удахгүй сайныг дуудна.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр ганц бие үхэрийн ордныхон хүнтэй үерхэж байгаа ч нэг хэсэг тусдаа байх бололтой. Заримдаа өөрийн дургүй зүйлээ хийж байж л сая нэг жинхэнэ хүсч байгаа зүйлээ ойлгох нь бий. Харин бусад хүмүүс сайн зүйл биш гэж хэлж байсан ч та үнэхээр сайн хүн гэж бодож байвал үнэхээр сайхан амьдрах болно. Үдэш ганцаараа байх нь өнгөрч буй долоо хоногоо эргэн харах боломж, хүчийг өгөхөөс гадна асуудлуудаа шийдэн ирээдүйд гарч болзошгүй асуудлуудаас сэргийлэх боломжийг олж харах болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Судалгаа хийх чадвараа ашиглан хойш тавьж болохгүй ажилуудаа цэгцэл. Ямар ч зүйл харагдаж байгаа шигээ бүрэн төгс тодорхой байж чадахгүй тул хөрөнгө оруулалт хийхдээ бодлоготой хандах хэрэгтэй. Удирдлага тань таны талд байх бөгөөд та өөртөө хэрэгтээ дэмжлэгээ авч чадна. Сэтгэлийн зовнил болон стрессээсээ болж өдрийн туршид жижиг асуудлыг томруулж магад. Төрөлх зөн совингоо даган хурдан ажилла. Зарим зүйлийг мартаж чадвал илүү үр дүнтэй байх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажлын ярилцлаганд орж байгаа эсвэл томоохон хэмжээний үйл ажиллагаанд уригдсан хүмүүс уян хатан шинж чанараа гаргаж, хийх ёстой ажил хэргээ хийж дуусга. Мэлхийн ордныхон өнөөдөр тун завгүй бөгөөд чухал өдөр болно. Та хөдөлгөөнтэй байх болно. Та тушаал дэвших, шинэ ажил эрхлэхээр хичээж байгаа бол өөрийн намтар, танилцуулгын найруулгыг шинэчил. Өөрийн хүлээсээ үүрэг хариуцлагаа үл харгалзан олон өөр ажил хэргийг гүйцэлдүүлэх болно. Бизнесийн уулзалт зөвлөгөөнд цаг гарга.
АРСЛАН (7/23-8/22)
Хамтрагч байгууллагын гишүүд толгойны өвчин болно. Та зарим харилцагчтайгаа таагүй байдалд байгаадаа санаа зовних болно. Зарим төлбөрөө төлөх үедээ бартераар хийж болно шүү. Амралтын төлөвлөгөө тань найзуудыг чинь нэгдэх хүслийг бий болгох болно. Сайн найзуудтайгаа өөрийн бүтээлч чанар, авъяас чадвар болон санаа бодлоо хуваалцаарай. Зугаа цэнгэл, адал явдалтай зүйлсийн маш олон санаа толгойд чинь эргэлдэнэ.
ОХИН (8/23-9/22)
Өөрийнхөө дур зоргоор байвал жижиг зүйлс ч таныг самууруулж мэдэх тул өөрийгөө удирдаж чухал ажлуудаа дуусга. Зарим ажил амин чухал тул та хэдийгээр сэтгэл хөвсөгнүүр тогтворгүй байсан ч тэвчээр гарга. Гэртээ байхдаа хүүхдүүдтэйгээ зөв харьцахгүй бол тэд тайван бус болж, зөрчил үүснэ. Тиймээс тэднийг зарим нэг сонирхолтой зүйлд оролцохыг нь зөвшөөр. Дуулгаваргүй өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эх охиныхон өнөөдөр хүүхдээ хүмүүжүүлэх талаар гэр бүлийн хүнтэйгээ нэгдмэл санаатай хамтран оролдох хэрэгтэй. Мөн өөрсдийнхөө саналыг хүүхэддээ аль болох зөвөөр ойлгуулах хэрэгтэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны толгойд их зүйл эргэлдэж байгаа тул хэсэг хугацааг ганцаараа байж тархиа цэвэрлэхэд зориулаарай. Замын түгжрээнд явахдаа юмуу хол зам туулах замдаа радиогоо сулхан асаагаад оюунаа хоосол. Та бусдаас зөвлөмж туслалцаа эрж болох ч та өөрөө л хамгийн зөв шийдвэрийг мэдэж байгаа. Харин та дотоод сэтгэлээ сонсохыг хүсэхгүй байгаад л гол учир байгаа юм. Нүүдэл суудал хийх шийдвэр олон шалтгаан дээр суурилах ч илүү дээр тав тухыг олж чадахгүй бол байгаа байдалд дасан зохицохыг зөвлөж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэс бэдэрсэн замналыг гэрэлтүүлж танд аз жаргалыг бэлэглэнэ. Уран бүтээлч, инженер хилэнцүүдийн хувьд энэ үед гайхалтай бүтээл хийнэ. Өнөөдөр та хүртэх ёстойгоо сайхнаар авах эрхтэй байна. Хайр дурлалын үйлд сайн сайхан эв бүтэмж харагдаж байгаа тул болзоонд явахыг зөвлөж байна. Үнэхээр сэтгэл нийлэх заяаны ханиа олох магадлал өндөр байна. Гэр бүл болох гэж байгаа хосууд ч өнөөдөр сайхан мэдээ дуулна.
НУМ (11/22-12/21)
Ажил хэрэг зогсонги байдалд орж, дотны хүмүүс хамт ажиллагсадтайгаа харьцаа муудна. Гэхдээ хувийн харьцаа танд байгаа хамгийн сайн сайхан бүхнийг илрүүлэх болно. Тиймээс дасгал сургууль хийж, галбиржих сайхан үе таны өмнө байна. Жингээ хасаж эрүүл мэндээ сайжруулах шаардлагатай хүмүүсийн хувьд фитнесс клуб, усан сан, сагсан бөмбөгийн талбай руу дасгал хийхээр явахдаа урам зоригтой байна. Хэт ачаалалтай ажлаа хойш тавь.
МАТАР (12/22-1/19)
Идэвхи чармайлттай ажлын үр дүнд бизнесийн түншлэлтэй холбоотой асуудлуудаа зохицуулагдах болно. Та илүү их анхаарал хандуулбал илүү л сайн үр дүн харах болно. Ингэвэл өдрийн төгсгөлд та өөрөөрөө бахархах сэтгэл төрөх болно. Сэтгэл ханамж гэдэг бол амьдралын дээд аз жаргал. Та зарим нэг хөрөнгө оруулах санал хүлээн авна. Энэ нь тийм ч мэрган санаа биш байж болох юм. Та ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө бичиг баримт санхүүгийн тайлан зэргийг сайн судлаж үзэх хэрэгтэй.
ХУМХ (1/20-2/18)
Хайртай хүндээ юм уу найз нөхөртөө сэтгэл зовсоор ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдана. Сэтгэл санаа таагүй үедээ ямар нэг шийдвэр бүү гарга. Ойр дотны хэн нэгнээсээ үл тоомсорлолыг мэдрэх нь таныг орчин тойрноосоо өөрийгөө тусгаарлах шалтгаан болж магад. Гэр бүлийн асуудлаа бусдаас нуух хэрэгтэй. Харин ажил төрлийн асуудлыг хамтдаа ярилцан бүх хүмүүст ярих боломж олговол асуудал аяндаа шийдэгдэх болно. Ажлын завгүй өдрийн дараа тайван суугаад гэрийн хоол идэн телевиз үзэх нь алжаалыг тайлах таатай арга болно.
ЗАГАС (2/19-3/20)
Мөрөөдлөө биелүүлэх хүсэл оргилж, таны төсөөлөл маш хүчтэй илрэх бололтой. Хэрвээ та өөрийн ажлаа хурдан хийж чадвал хүн болгон сэтгэл хангалуун байна. Энэ өдөр замын түгжрэл, тээвэрлэлтийн асуудал төлөвлөгөөг хойшлолт болгоно гэдэгт бэлтгэлтэй бай. Даргаасаа цалин нэмүүлэх тусгай гуйлт асуух гэж байгаа бол мартаж үз. Мөнгөний ханш унахтай холбоотой асуудал таныг зовооно. Бусдад атаархах атаархал тань тавгүйтүүлэх болно. Тиймээс эдгээр таагүй мэдрэмжиндээ анхаарлаа хандуулахын оронд яагаад аль болох сайн сайхныг хий хоосон ч хамаагүй мөрөөдөж болохгүй гэж.
ӨНӨӨДӨР: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн | ||
Үзсэн: 1358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.