
Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 17. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 2. Санчир гараг. Шувуун хушуут одтой,, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.
Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өөрийн хүрээллийг тэлэхийг хүсэж байгаа бол олон нийтийн ажилд санаа нийлсэн хүмүүстэй хамтран идэвхитэй оролц. Та өөрийн ур чадвар, туршлагаа хөгжүүлэхийг хүсэж байгаа бол мэргэжил дээшлүүлэх болон олгох төрөл бүрийн сургалтуудыг судал. Таны сурах мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл өсч байна. Та мөрөөдлөөрөө амьдран өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүртэхийг хүсэж байгаа бол хачин сонин зүйлс үзэж харах аяллын маршрут сонго. Заавал хол аялах шаардлагагүй. Хамгийн гол нь таны хүсэл тэмүүлэлд нийцэх ёстой.
ҮХЭР (4/20-5/20)
Од эрхэс тийм таатай биш тул амралтын өдөр ч бүх зүйлс бодит байдал дээр харагдаж байгаагаас ч дор байж мэднэ. Сэтгэл санаагаар уналгүй энэ бүгд удахгүй дуусна гэдэгт итгэ. Өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа бололтой. Эсвэл хайртай хүн чинь хангалттай анхаарал халамж тавиагүйгээс болон сэтгэл тань тавгүйтсэний улмаас гэрт асуудал үүснэ. Ойр байгаа хүмүүстэйгээ илэн далангүй, нээлттэй байж чаддаг эсэхээ өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Магадгүй та тэдэнтэй илэн далангуй ярилцах зав байдаггүй байх.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Амралтын өдөр тул гэр орны ойр зуурын ажилд оролцохдоо хэт яарахгүй байхыг хичээ. Өөрийгөө болон жаахан хүүхдээ бөөцийлөхөд илүү цаг гарга. Та бусдыгаа гэсэн сайхан сэтгэлтэй тул хүмүүст туслах нь танд тун таатай байна. Гэрийн ажил нэн тэргүүнд тавигдана. Оддын ивээлтэй үе учир гэр оронд өөрчлөлт хийх, амьдралын нөхцөлөө сайжруулах тал дээр анхаар. Засварчин, барилгачин хөлсөлж, шаардлагатай өмч хөрөнгөө засуул. Өнөөдөр тав тухтай байдлыг эргэн тойрондоо бүрдүүл.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр зарим мэлхийнхэнд шагнал, нэр алдар, онцгой сайшаал ирнэ. Та үнэхээр зохимжтой хувцаслаж, аятайхан харагдах ёстой. Дотоод хүсэл эрмэлзлэлээрээ удирдуулан, урам зориг өндөртэй байх болно. Үүнийхээ үр дүнд өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж чадна. Аялалаар явах хүсэл та паспортаа захиалах нь урам зориг өгөх болно. Боломж л гарвал аялалаар явах хэрэгтэй. Оддын эерэг нөлөөн дор шашин болон философийн сонирхол тань амар амгалан, нэр хүнд рүү чиглүүлнэ. Өөр гарал угсаатай хэн нэгэнд дурлах нь таныг сорьж гэгээрүүлнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Од эрхсийн эерэг нөлөө нь арслангуудад их эрч хүчийг өгөх болно. Ирээдүйгээ өөрийн хүслээ төсөөлж, түүнийгээ бодит байдал дээр буулгахад хичээл зүтгэл гарга. Амралтын энэ өдөр найз нартайгаа хамт байх сайхан байх ч ажлаа үл ойшоох гэсний хэрэггүй. Үнэнч сайн найз тань таныг юу хүсч байгааг ойлгоно. Мөн таны дэлхий ертөнцийг сайхан болгох хүсэл тань өнөөдөр их хүчтэй байна. Өнөөдөр та хэдийгээр жижигхэн ч гэсэн байгальд ээлтэй үйл хөдлөл хийж, сайн дураараа буяны ажилд оролцоно.
ОХИН (8/23-9/22)
Та сэтгэл хөөрөлд автаснаас илүү мэдрэмтгий, бусдын үйлдэлд түргэн хариу өгөхөөр байна. Олон нийтийн харилцаанд орох нь таныг хямраах болно. Хэрвээ энэ асуудалд орвол таны нэр хүнд унаж магадгүй. Харин та дотоод авъяас чадвараа сонсож мэдэрвэл уран бүтээлийн ажилдаа ахиц гаргах өдөр байна. Мөн өөрийн бизнесийн мөрөөдлөө хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой үе. Туршлагатай, мэргэжлийн хүнээс туслалцаа авч чадвал та хүссэндээ хүрч чадна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гэрийнхэнтэйгээ дэлгүүр явж эрүүл амттай хоол хийх шинэ хүнсний ногоо жимс худалдан ав. Халдварт өвчинтэй тэмцэх дархлаагаа сайжруул. Амралттай холбоотой бүх зүйлд тааламжтай. Аль хэдийн эхэлсэн зүйлээ дуусгаж хувийн эд зүйлсээ эмхлэх нь зүйтэй. Зөвхөн бие даан гэртээ хийж болох зүйлсээр оролд. Гэрийнхэндээ цаг гаргаж гадуур хооллох юм уу үзвэр үйлчилгээ үзэх нь стрессээс гарах хамгийн шилдэг арга байх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Яг одоо ямар ч ач холбогдолгүй хэрнээ танд саад учруулж буй хөндлөнгийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой үе юм. Гадаад байдалдаа ихээхэн анхаар. Энэ өдөр та дур булаам байна. Сексийн дур булаам байдлыг тань эсрэг хүйсийн хүмүүс анзаарах болно. Шинэ хувцас, тавилга худалдаж авахад таатай байна. Олонхи хилэнц хувцасны шүүгээн доторхоо шинэчлэх болжээ. Эл өдөр угаалга цэвэрлэгээ хийхэд таатай. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар. Даарч хөрөхгүйг хичээ.
НУМ (11/22-12/21)
Хэн нэгэнд өөрийн үзэл бодлоо тайлбарлан итгүүлэхийг оролдох нь таатай үр дүнд хүргэхгүй. Ганцаараа байхыг хичээ. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар хотоос гадагш салхинд гарч цан чаргаар гулгаж чадахгүй бол ядаж л ойр зуур салхил. Эрүүл сэнгэнэсэн агаар, сэтгэл санаа өндөр байх нь муу муухайг үлдэн хөөх болно. Орой ганцаар гадуур гарах хэрэггүй. Танихгүй хүмүүстэй маргалдахаас зайлсхий.
МАТАР (12/22-1/19)
Хэд хоногийн турш таныг дагаж сэтэлийг тань зовоосон асуудлыг шийдэх боломж олдоно. Үүнд таны сайн найз тусална. Бусадтай хуваалцаж, сэтгэлээ онгойлгох нь уур бухимдал, санаа зоволт, айдас түгшүүрээс салах нэг сайн арга бөгөөд аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг тархинаас хоёр тархи илүү гэдгийг та мэдэж байгаа. Хамтдаа зүтгэх нь гайхалтай үр дүнг бий болгоно. Нэгэндээ итгэж найдаж сурснаар бусдад итгэх итгэлээ эргүүлж олж авна. Амар хялбар ажил ч байсан үүрэг, хариуцлагаа хэзээ ч умартаж болохгүй. Залхуурч болохгүй өдөр, дайсандаа боломж бүү өг.
ХУМХ (1/20-2/18)
Таны хамрагддаг сонирхолын клубуудын нэг нь сонирхолтой газарт аялал хийхийг санал болгож магадгүй. Цагийг сайхан өнгөрүүлэх боломжийг бүү алд. Тэвчихийн аргагүй нөхцөл байдалд орсон бол харамсаж суухын оронд салхинд гарч бүтэн амьсгаа аваарай. Гэр ахуйн тааламжгүй нөхцөлөөс зайлсхийж байгаа бол олон нийтийн дунд орж өөртөө цаг гарга. Харин гадагш гарвал гар утсаа сайн цэнэглээд яаралтай дуудлага хийх хүлээн авахад бэлэн байгаарай. Эрүүл мэндийнхээ төлөө амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүсч байгаа бол одооноос эхэлж дэглэм барь.
ЗАГАС (2/19-3/20)
Танд найдвар төрүүлсэн чиг хандлага ирнэ. Бусдыг ятгах чадвар тань хүчтэй байна. Үүнийг ашиглан хамтрагч нараа олон хоног бодож явсан төлөвлөгөөндөө зөв оролцоогоор татан ав. Хэрвээ дуусгах ёстой төсөл төлөвлөгөөтэй холбоотой үйл ажиллагаа төдий л сайнгүй бол шууд хойшлуулаад хувийн ажилдаа анхаарлаа хандуулбал ашигтай байна. Хайрын харилцаандаа ач холбогдол өгөхөд алдахгүй өдөр. Болзоонд явах гэж байгаа бол таныг дур булаам болгодог сэтгэл татам шинж чанар тань гарч ирнэ.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй... | ||
Үзсэн: 1194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.