Шууд Chart

"Лучиа Ди Ламмермур" дуурь маргааш тоглогдоно

2018-04-20 14:56:23

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Италийн нэрт хөгжмийн зохиолч Г.Доницеттийн "Лучиа Ди Ламмермур" хэмээх гурван бүлэгт эмгэнэлт дуурийг  өөрийн театрын тайзнаа маргааш тоглох гэж байна. Дуурийг Солонгосын найруулагч Ан Ху Воны найруулгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдаж, УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид оролцон тоглоно.

Энэхүү дуурийн цомнолыг Английн нэрт зохиолч Вальтер Скоттын "Ламмермурын сүйт бүсгүй" хэмээх тууж дээр үндэслэн цомнол зохиогч Салвадоре Каммарано бичжээ. Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттийн бичсэн уг эмгэнэлт дуурь нь бельканто дэг сургуулиар дадлагажигчдын хувьд сонгодог урлагийн оргил бүтээл хэмээн зүй ёсоор тооцогддог.

Энэ дуурь нь олон алдартай ари, хөгжмийн хэсэгчилсэн бүтээлүүдийг агуулсан тул дэлхийн хөгжмийн түүхэнд ихэд алдаршжээ. Г.Доницетти энэхүү бүтээлээ бичиж ийнхүү алдарт хүрсэнд түүний хөгжмийн зохиолчийн нэр хүнд төдийгүй тухайн үед Шотландыг ихээхэн сонирхож байсан Европын бусад улс орнуудын улс төрийн сонирхол ихээхэн нөлөөлсөн гэж түүхчид үздэг байна. "Лучиа Ди Ламмермур" дуурийн анхны тоглолт 1835 оны 9 дүгээр сарын 26-нд Наплесийн "Teatro San Carlo" театрт болж байсан түүхтэй аж.

Тус дуурийг өмнө нь буюу 2015 оны 10 дугаар сарын 17-нд Солонгосын найруулагч Ан Ху Воны найруулгаар анх удаа тавьсан бөгөөд УГЗ Ж.Бүрэнбэх удирдаж, тайз чимэглэлийг СТА Г.Ганбаатар, хувцсыг СТА Г.Оюун нар бүтээж, нээлтийн тоглолтоо хийж байжээ.


"Лучиа Ди Ламмермур" дуурь маргааш тоглогдоно  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй