Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.04.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Төсвийн байнгын хороо |
· Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нар 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
10.00 |
“Их засаг” |
|
2 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.27-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ |
13.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
3 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ |
· Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлболон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох |
- |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
4 |
Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт |
13.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
5 |
Өргөдлийн байнгын хороо үргэлжилнэ |
· Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлэл · Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт |
- |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
|
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг |
09.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
| УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод | ||
| Үзсэн: 118 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.