
МҮОНР-ийн гадаад II суваг “Монголын дуу хоолой” радио нь 1964 оны 10 дугаар сарын 1-нд байгуулагдсан.
“Монголын дуу хоолой” радио Монгол улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, ОНРТ-ийн тухай хуулийн дагуу Монгол орныг гадаадад сурталчлах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. “Монголын дуу хоолой” радио гадаадын сонсогчдод зориулан монгол, орос, хятад, англи, япон таван хэлээр өдөр 30 минутын нэвтрүүлэг бэлтгэн богино долгионоор Ази, Европын чиглэлд цацаж байна. Мөн www.vom.mn вэб сайтаар хүлээн авч сонсох болмжтой.
“Монголын дуу хоолой” радио нь дэлхийн 40 гаруй орны сонсогчдоос жилд 4000 гаруй захидал хүлээн авдаг, олон орны радио нэвтрүүлэг сонирхон сонсогчдын танил болсон радио юм.
“Монголын дуу хоолой” радиогийн нийт сонсогч, үе үеийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууддаа 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
“Монголын дуу хоолой” радио
“Монголын дуу хоолой” радио 60 дахь жилдээ Монгол Улсаа гадаадын сонсогчдод сурталчилж байна | ||
Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.