Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугамыг суурилуулж дууслаа.
Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. 10 хоногийн дотор нөхөн сэргээлт дуусах юм.
Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Геодези, усны барилга байгууламжийн газраас гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “Тэсо” компанийн урд талд чулуун зам дагуу 450 метр урт борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа. Өнөөдөр нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд 16 байршилд 19 км урт борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Дөрөвдүгээр сарын 9-нөөс Баянзүрх дүүрэгт байрлах Усан спорт цогцолбор, 38а байр, Шар хадны хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийн тулд 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс 100 хүний бүрэлдэхүүнтэй 4 ээлжээр ажлын болон амралтын өдрүүдээр тасралтгүй ажиллаж байна. Тодруулбал, авто замаар гаргалгаа хоолой гаргаж, гүүрэн хоолойгоор урсцыг сайжруулах ажлууд хийгдсэн. Борооны улирлаас өмнө борооны ус зайлуулах шугам сүлжээг угсрахаар төлөвлөж байна” гэлээ.






| “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа | ||
| Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.