Шууд Chart

Иран, АНУ өндөр түвшний хэлэлцээ хийхээр бэлтгэж буй ч тов тодорхойгүй байна

2026-04-08 16:54:06

Иран болон АНУ-ын хоорондын хурцадмал байдал намжих шинж ажиглагдаж, талууд өндөр түвшний хэлэлцээ хийхээр бэлтгэж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Гэвч хэлэлцээ эхлэх тов, байршил одоогоор албан ёсоор баталгаажаагүй хэвээр байна.
Мэдээллээр, Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф хэлэлцээний багийг ахлах боломжтой гэж эх сурвалжууд дурдсан бол АНУ-ын талаас Дэд Еерөнхийлөгч Жэй Ди Вэнсийн баг дипломат сувгаар харилцаж эхэлсэн талаар мэдээлжээ.

Талуудын хоорондын хэлэлцээ зуучлагч орнуудын оролцоотойгоор зохион байгуулагдах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Пакистан, Катар, Оман зэрэг улс орнуудын нэр яригдаж байна.

Энэхүү мэдээлэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд цохилт өгөх талаар мэдэгдсэний дараа гарч буйгаараа анхаарал татаж байна. Үүний дараа талууд 14 хоногийн хугацаанд дипломат яриа хэлэлцээ хийх боломжийг нээсэн талаар мэдээлэл гарсан.

Мөн Ираны тал Ормузын хоолойгоор танкеруудын хөдөлгөөнийг үргэлжлүүлэх байр суурь илэрхийлсэн нь зах зээлд тайвшрах дохио болж, газрын тосны үнэ буурах хандлага ажиглагдаж байна.

Одоогийн байдлаар талууд дипломат сувгаар харилцаж эхэлсэн ч хэлэлцээ эхлэх тодорхой тов, хэлбэр албан ёсоор зарлагдаагүй байна.


Иран, АНУ өндөр түвшний хэлэлцээ хийхээр бэлтгэж буй ч тов тодорхойгүй байна  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй