Шууд Chart

Хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулна

2018-07-16 13:02:03

Сонгон шалгаруулалтын нэр: “МҮОНРТ–ийн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт

Огноо: 2018 оны 07 сарын 16

Урилгын дугаар: №2018/07/16

МҮОНРТ-ийн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг” боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг саналаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

- Аж ахуйн нэгж,  байгууллагын товч танилцуулга
- Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн  гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан байх
- Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж, байгууллагын хүний нөөцийн чадавх, сүүлийн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл /гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хуулбар/
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдийн туршлагын талаарх мэдээлэл, холбогдох материалууд, гэрээ дүгнэсэн актын хамтаар
- Татвар, НД-ын байгууллагын өр төлбөргүй талаарх тодорхойлолт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

МҮОНРТ нь ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж байгууллагын цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 07 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд ажлын цагаар авч  болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх  хаягаар  ирүүлнэ  үү.

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3
         МҮОНРТ-ийн байр 4-р давхар Хүний нөөцийн алба
Утас:  327944, 325802

 

Нийтэлсэн: MNB тендер

Хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулна  
Үзсэн: 2044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй