Шууд Chart

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.6 хувиар нэмэгджээ

2025-05-13 14:24:48

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувь, өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгджээ. Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ өмнөх сарынхаас 0.9, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 0.7, даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.4 хувь, баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.9 хувь, төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 7.9, нийслэлд хүнсний бус бүлгийн үнэ 10.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

 


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.6 хувиар нэмэгджээ  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй