Шууд Chart

Азийн наадмыг БНХАУ-ын баг тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

2018-08-19 23:13:07

Азийн спортын 18-р их наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Өнөөдрийн байдлаар тус наадмыг нийт болон алтан медалийн тоогоор БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж байна.  Улс орнуудын нийт оноо авсан байдлыг танилцуулбал, БНХАУ-ын тамирчид 7 алт, 5 мөнгө, 4 хүрэл, Япон 3 алт, 6 мөнгө, 5 хүрэл, БНСУ-ын тамирчид 2 алт, 3 мөнгө, 5 хүрэл медальтайгаар эхний гурван байрт жагсчээ.

Манай улсын хувьд өнөөдөр Азийн наадмын чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаяр алтан медаль, ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртсэнээр тус жагсаалтын 9 дүгээрт эрэмбэлэгдээд байна.




Азийн наадмыг БНХАУ-ын баг тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна  
Үзсэн: 2260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй