Шууд Chart

Телевизийн студид лед дэлгэцийг дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэх тендер зарлаж байна

2018-08-24 15:07:38

Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн Студи 600, Монголын мэдээ сувгийн мэдээний студи, MNB World сувгийн студид ашиглах P-3 үзүүлэлттэй 2 ширхэг лед дэлгэцийг дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: № 2018-А/119

Огноо: 2018 оны 08 сарын 24

 МҮОНРТ эрх бүхий тендерт оролцогчдоос МҮОНРТ-ийн Студи 600, Монголын мэдээ сувгийн мэдээний студи, MNB World сувгийн студид ашиглах  P-3 үзүүлэлттэй 2 ширхэг лед дэлгэцийг дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэх нээлттэй тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг худалдан авах хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь худалдана. Тендерийн бичиг баримтын үнэ 50.000 төгрөг.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

              Үүнд:

-Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн 2016, 2017 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн дунджаас багагүй байна.

- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн /2016, 2017/ санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх, Санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх.

- Сүүлийн таван жилийн аль нэгэнд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын туршлага материал нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлэх мөн /Фото зураг, видео бичлэг,  каталог зэргийн аль нэгийг ирүүлэх/

-  Бараа үйлдвэрлэгчийн тусгай зөвшөөрөл ирүүлэх /нотариатаар баталгаажуулсан байх/

-   Улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх/

-  Тендерийн хамт 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минут -д  МҮОНРТ-ийн байранд нээнэ.

  • Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч

           болно.

  • Төлбөр хийх хэлбэр: МҮОНРТЕЛЕВИЗ Төрийн банк дахь 100000198061 тоот дансанд шилжүүлэг хэлбэрээр хийнэ.

 

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр

Утас:  70117004  /дотуур 2206/

 

 

 

 

Нийтэлсэн: MNB тендер

Телевизийн студид лед дэлгэцийг дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэх тендер зарлаж байна  
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй