Шууд Chart

Кофе шопын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2018-09-10 13:55:39

Сонгон шалгаруулалтын нэр: Кофе шопын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар: 2018-04

МҮОНРТ-ийн Төв байрны  80.4 м2 талбайд Кофе шопын үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

2. Ажлын туршлагын талаарх танилцуулга

3. Түрээсийн төлбөр төлөх болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, аяга таваг болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж авах эргэлтийн хөрөнгийн санхүүгийн чадавхиа нотолсон баримт;

4. Кофе шопын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, эрүүл мэндийн бичиг;

5. Цэс болон бусад үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх танилцуулга, үнийн санал /Үлгэрчилсэн зурагтай цэс байдлаар/

Үнийн санал ирүүлэх хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр.

Үнийн санал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3,
МҮОНРТ-ийн байр. Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтэс.
Холбоо барих утас: 327232 /дотуур утас 2206/
Цахим хаяг: mnb.mn

Нийтэлсэн: MNB тендер

Кофе шопын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 8206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй