Шууд Chart

Гараашийн барилгын дээврийн засварын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2018-09-18 11:45:30

МҮОНРТ-ийн гараашийн барилгын дээврийн засварын ажлыг өөрийн хөрөнгөөр дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх сонгон шалгаруулалтад урьж байна.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

•    Компанийн танилцуулга
•    ААН-ийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
•    Тухайн чиглэлийн үйл ажиллагааны ажлын дадлага туршлага, сүүлийн 2016, 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт /гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хуулбар/
•    Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын аудитлагдсан санхүүгийн тайлан/
•    Үнийн санал /НӨАТ, гаалийн болон бусад бүх зардлууд шингэсэн байх/
•    Үнийн хөнгөлөлтийн санал /бараа, ажил үйлчилгээний солилцооны /бартер/ хэлбэрээр байж болно/

ХИЙГДЭХ ЗАСВАРЫН АЖЛЫН ДААЛГАВАР

-    Дээврийн хуучин хуйлмал материалыг буулгах /1051 м2/
-    Дээврийн 10 см зузаан цементэн тэгшилгээ хийх /1051 м2/
-    Дээврийн цементэн тэгшилгээн дээр ус тусгаарлах үеийн хөрсжүүлэлт хийх /1051 м2/
-    Орчин үеийн уур, ус чийг тусгаарлах материалаар /Монгол Улсын стандартын шаардлагыг /MNS 6303 : 2016/ хангасан байх/ /1051 м2/,
-    Барилгын парпетны зарим хэсэгт төмөр эдлэлүүд ус зайлуулах хоолойгүй хийх /82 м2/
-    Дээвэрт дээврийн амьсгалуулагч угсрах /6 ш/
-    Засвараас гарсан хог хаягдлыг тээвэрлэж хаях

Тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан ААН, иргэн хуулийн этгээдэд хариу мэдэгдэх болно.

Холбогдох материалаа битүүмжлэн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг 11-р хороо. Хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр, санхүүгийн өрөө
Утас: 70117004 /дотуур 2206/

Нийтэлсэн: MNB тендер

Гараашийн барилгын дээврийн засварын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй