Шууд Chart

МҮОНРТ-д дулааны инженер сонгон шалгаруулж авна

2018-09-18 14:45:38

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд дулааны инженер сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

-    Дулаан, сантехник агааржуулалтын инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно.
-    Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
-    Компьютерийн өргөн хэрэглээний программууд, мэргэжлийн чиглэлийн программууд дээр ажиллах чадвартай
-    Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
-    Мэдээллийг шинжлэх, судалгаа хийх, үр дүнг тайлагнах
-    Инженерийн зургийн программууд дээр ажиллах чадвартай байх
-    Баг хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай

Бүрдүүлэх материал:

-    Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй  МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
-    Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-    Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-    Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
-    3 хувь цээж зураг
-    Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг    
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 11 325802

Нийтэлсэн: MNB тендер

МҮОНРТ-д дулааны инженер сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй