Шууд Chart

Хүүхдийн түнхний дутуу хөгжлийн эрт үеийн оношилгоо, эмчилгээ сэдвээр сургалт зохион байгуулав

2018-09-18 17:22:21

МХЕГ, ЭХЭМҮТ, ГССҮТ болон Швейцарь-Монголын хамтарсан SMOPP төсөл хамтран хүүхдийн түнхний дутуу хөгжлийн эрт үеийн оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Түнхний дутуу хөгжлийн эрт үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтанд нийслэл, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны болон гэмтэл согог заслын эмч нар, чанарын менежерүүд, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын дүрс оношилгооны эмч нар болон мэргэжлийн хяналтын байгууллагын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчид хамрагдаж байна.

 Манай улс 2000 оноос эхлэн дөрвөн төрлийн тандалтыг шинэ төрж буй нярайд хийж эхэлсэн. Эдгээр нь түнхний төрөлхийн дутуу хөгжил, бодисын солилцооны эмгэг, сонсголын бууралт болон дутуу төрсөн нярайн харааны тандалт бөгөөд энгийн, хурдан, аюулгүй аргаар баталгаатай технологийг ашиглан нярайн эмгэгийг эрт илрүүлэх зорилгоор хийгдэж байгаа аж. Ингэснээр нярайн өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэхэд өндөр ач холбогдолтой.


Хүүхдийн түнхний дутуу хөгжлийн эрт үеийн оношилгоо, эмчилгээ сэдвээр сургалт зохион байгуулав  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй