Шууд Chart

"Буэнос-Айрес - 2018" залуучуудын олимпийн наадмын тойм

2018-10-10 13:29:47

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын III олимпийн наадам зохиогдож буй билээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улсын 4,000 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

 Тус наадамд Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

 НЭЭЛТИЙН ЁСЛОЛ

Залуучуудын III олимпийн наадмын нээлтийн ёслол 10 дугаар сарын 07-ны өдрийн 07:00-09:00 цагт/Улаанбаатар хотын цагаар/ Буэнос – Айрес хотын төв талбайд зохиогдов. Олимпийн наадмын түүхэнд анх удаа спортын цэнгэлдэх хүрээлэнд бус задгай талбайд, Буэнос-Айрес хотын бэлэг тэмдэг болсон Обелиск цамхагыг ашиглан спорт, олимпизмийн үзэл санааг шингээсэн гайхалтай үзүүлбэрүүдийг туурвисан нь ихээхэн онцлог байв.

Нээлтийн ёслолд 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцож буй Б.Алтангэрэл Монгол улсын төрийн далбааг мандуулан жагссан. 

 

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН

 ЖҮДО – Г.Тэмүүжин, Л.Сосорбарам, Дасгалжуулагч - Л.Лувсандэмбэрэл

"Буэнос-Айрес – 2018" Залуучуудын олимпийн наадмын эхний өдөр зохиогдсон жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55кг жинд зодоглосон манай тамирчин Г.Тэмүүжин эхний тойрогт хийлж, Колумб, Украины бөхчүүдийг цэвэр ялж, аваргын төлөө Беларусийн жүдоч Артём Коласовт ялагдан Мөнгөн медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг эхлүүлэв.

Буэнос-Айрес – 2018 Залуучуудын олимпийн наадмын 2дахь өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52кг жинд зодоглосон манай жүдоч Л.Сосорбарам Куба, Мадагаскар, Узбекистаны бөхчүүдийг ялж, алтан медалийн барилдахаар финалд шалгарсан ч ОХУ-ын И.Хубуловад ялагдан Мөнгөн медаль хүртэв.

Манай тамирчид холимог багийн төрөлд мөн оролцох бөгөөд тэмцээн Улаанбаатар хотын цагаар 10 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагт эхэлнэ.

 

3Х3 САГСАН БӨМБӨГ - Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл, Дасгалжуулагч - С.Төгсжаргал

Монголын  3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй бөгөөд “С” хэсэгт АНУ, Аргентин, ОХУ, Эстоний багуудтай багтсан бөгөөд 10 дугаар сарын 07-ны өдөр эхний тоглолтууд явагдав.

Монголын баг эхний тоглолтоо Эстон улсын багтай хийж 13:22 онооны харьцаагаар хожигдсон бол удаах тоглолтод түүхэнд анх удаа АНУ-ын багтай  тоглож, 19:21 онооны харьцаагаар хожигдсон.

10 дугаар сарын 11-ний өдрийн 22:00 цагт /Улаанбаатар хотын цагаар/ манай баг ОХУ болон Аргентин улсын багтай тоглоно. 

 

ТАЭКВОНДО - П.Дүүрэнжаргал, Дасгалжуулагч - Хо Ин-Ён

10 дугаар сарын 07-ны өдөр Таэквондогийн эрэгтэйчүүдийн 48кг жингийн тулаанууд өрнөж, медалийн эзэд тодорсон билээ.

Манай тамирчин П.Дүүрэнжаргал эхний тоглолтонд Палестин улсын тамирчинг 42:25 онооны харьцаагаар хожин хагас шигшээ тулаанд Узбэкийн тамирчинд 44:3 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн.

 

БУУДЛАГА - Э.Энхмаа, Дасгалжуулагч - Ж.Ганхуяг

10 дугаар сарын 08-ны өдөр 10метрийн хийн гар бууны төрөл явагдаж Манай тамирчин Э.Энхмаа 617.5 оноо хүртэж XII байрт шалгарав.

 

Нийтэлсэн: МҮОХ

"Буэнос-Айрес - 2018" залуучуудын олимпийн наадмын тойм  
Үзсэн: 1626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй