Шууд Chart

Хэрэглэх хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураав

2018-10-12 16:27:01

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэстэй хамтарч аймгийн төвийн хүнсний томоохон дэлгүүрүүд, бөөний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар хэрэглэх хугацаа дууссан 29 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хурааж Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 хүнд 500 мянган төгрөгний торгууль ногдуулжээ.

Хураасан хүнсний бүтээгдэхүүнүүдийг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх орон тооны бус захиргааны зөвлөлд устгуулахаар шилжүүлсэн байна. 


Хэрэглэх хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураав  
Үзсэн: 1515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй