Шууд Chart

Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн цацрагийн судалгаа хийлээ

2018-10-16 11:57:07

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу  сүү, сүүн бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэндэд учруулж болзошгүй цацрагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, холбогдох норм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах зорилгоор цацрагийн тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тандалт судалгаагаар Улаанбаатар хотын 10 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний нийт 82 дээжийг байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээнд хамруулахад хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн нэг үзүүлэлт болох цацрагийн аюулгүйн үзүүлэлтийг хангаж, Цацрагийн аюулгүйн норм, холбогдох стандартын зөвшөөрөгдөх хэмжээнд байна.


Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн цацрагийн судалгаа хийлээ  
Үзсэн: 4705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй