Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газар (ТИКА)-ын суурин төлөөлөгч Эмрах Устаөмэртэй өчигдөр уулзалт хийлээ.
Ноён Эмрах Устаөмэр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газар (ТИКА)-гийн суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ирсэн даруйдаа энэ оны наймдугаар сарын эхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригтой уулзаж, талууд технологи дамжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Сайдын уулзалтын мөрөөр ярилцаж, тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгохоор ийнхүү яамны удирдлага Турк Улсын төлөөлөгчтэй уулзаж байгаа нь энэ юм. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтын эхэнд ажлаа аваад удаагүй байгаа ч хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд санаачилга гарган ажиллаж буй ТИКА-гийн суурин төлөөлөгч Эмрах Устаөмэрт талархлаа илэрхийлж, салбарын бодлого, зорилт, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр, шинээр эмхлэн байгуулсан Мал эмнэлгийн ерөнхий газрын үйл ажиллагааг танилцууллаа.
Туркийн талаас харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа хэлээд Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн жижиг төсөл хэрэгжүүлэх саналтай байна гэв. Саналыг сонссон, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж тэр дундаа жижиг оврын трактор, зөөврийн цахилгаан саалтуур хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, Мал эмнэлгийн ерөнхий газрын үйл ажиллагааг жигдрүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
.jpg)
Талууд цаашид найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа батжуулан бэхжүүлж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын санаачилга, идэвх чухал гэдэгтэй санал нэгдсэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
| Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай шинэ шатанд хамтарч ажиллана | ||
| Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.