
Гаа, бохиноос эхлээд чанамал, цэлцэгнүүр, жүүс тэр ч байтугай энергийн ундаа, тараганд хүртэл сахар орлуулагч агуулагдах болсон. Тэгвэл сахар орлуулагч болгон хоргүй гэсэн үг биш аж. Эрүүлийг хамгаалах үндэсний институт (AARP) АНУ-ын 100 мянга гаруй иргэнийг 10 жилийн турш дагаж судалсан аж. Эл урт хугацааны судалгааны дүнд сахар агуулсан ундаа их хэрэглэдэг хүн сэтгэл гутралд орох өндөр эрсдэлтэй болохыг баталжээ. Мөн кофендоо аспартам (нэг төрлийн сахар орлуулагч) нэмж хэрэглэх нь кофены сэргээх үйлчлэлийг дарж, эсрэгээрээ сэтгэл гутралд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Аспартам агуулсан сахар орлуулагч мэдрэл, оюун санаанд нөлөөлдөг гэх маргаан 1980-аад оноос эхлэн гарсан. Учир нь сахар орлуулагчийн хэрэглээнээс үүсэх сэтгэл гутралын хүнд хэлбэртэй хүний тоо ихэссэнтэй холбоотой юм. Аспартам хүний мэдрэл болон зан араншинд хэрхэн нөлөөлдөг тухай саяхнаас судалж үр дүнг гаргажээ. Судалгаагаар эхний бүлэг хүмүүст өндөр тун бүхий аспартам (ойролцоогоор гурван литр чихэрлэг ундаа уусантай дүйцэх хэмжээ), хоёр дахь бүлэгт бага тунгаар (нэг литр чихэрлэг ундаа уусантай дүйцэх хэмжээ ) сахар орлуулагч хэрэглүүлсэн өгэнэ. Гэтэл ердөө найм хоногийн дараагаас эхлээд өндөр тунгаар хэрэглэсэн хүмүүст сэтгэл гутрах, хямрах, уцаарлах шинж илэрч тархины үйл ажиллагаа нь буурчээ.
Амттанаас зөвхөн нишингэ (blackstrap molasses) болон бурам эрүүл мэндэд эерэг үйлчилгээтэй. Харин зөгийн бал, зуун наст, бор будааны сироп зэрэг нь харьцангуй бага тэжээллэг чанартай аж. ДЭМБ-гаас гаргасан зөвлөмжөөр биеийн жингийн 0.5 кг тутамд 1.8 мг ургамлын гаралтай элсэн чихэр (stevia) хэрэглэх нь хүний биед аюулгүй гэнэ. Мөн өдөрт энэ төрлийн элсэн чихрийн хоёр грамм хүртэлх агууламжтай чихэрлэг ундаа уух нь ямар нэг хор хөнөөлгүй.
Үүнээс гадна чихрийн спирт (sugar alcohols) хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй ч гэсэн биеэр шимэгддэггүй учир суулгалтын шалтгаан болдог. АНУ хоол хүнсэндээ хэрэглэж болох аюулгүй хүнсний жагсаалтанд еrithritol гэх сахар орлуулагчийг багтаасан. Энэ нь бусад бага тун бүхий сахар орлуулагч хэрэглэхэд гардаг булчингаар өвдөх, дутуу төрөлт, толгой өвдөх, даралт ихсэлт болон тархины эмгэг үүсгэхэд нөлөөлдөггүй. Харин ч эсрэгээрээ антиоксидант шинж чанартай юм байна. Гэлээ ч үйлдвэрийн урт дамжлагыг туулж, хэрэглэгчийн гарт хүрдэг бүтээгдэхүүн учир хэт их хэрэглэх нь мөн л тохиромжгүй.
Тиймээс иргэд чихэрлэг бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ тэжээллэг чанарын хүснэгтийг байнга харж, зөв сонголт хийх хэрэгтэй. Үүнээс гадна элсэн чихрээс үүдэлтэй эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөнөөс сэргийлэхийг хүсвэл сахар орлуулагч хэрэглэх бус чихэрлэг хүнсний хэрэглээгээ бууруулах, зогсоох нь хамгийн үр дүнтэй арга юм.
Чихэрлэг ундаа байнга уудаг хүн сэтгэл гутралд орох магадлалтай | ||
Үзсэн: 1384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.