Санхүүгийн зохицуулах хороо иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, ил тод, нээлттэй байдлаа нэмэгдүүлэх зорилгоор зохицуулалттай салбаруудын голлох тоон үзүүлэлтүүдийг POWER BI дашбоардоор мэдээлдэг боллоо.
Энэхүү дашбоард нь хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар, сэндбоксын зохицуулалтын орчин болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын улирлын тоон үзүүлэлтүүдийг нэгтгэн цаг хугацааны эрэмбээр харуулах тул та бүхэн сонирхсон салбарын мэдээллээ он, улирлаар нь сонгож авах боломжтой.
Хэрэглэгч, үйлчлүүлэгч танд энэхүү дашбоард нь санхүүгийн салбарын тоо мэдээ, үзүүлэлтэд дээр үндэслэж бизнесийн үйл ажиллагааныхаа төлөвлөлтөө гаргах, дүн шинжилгээ хийх, санхүүгийн оновчтой шийдвэр гаргалтад тань туслахаас гадна оюутан, судлаач нарыг санхүүгийн салбарт судалгаа хийхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

| Санхүүгийн салбарын тоймыг POWER BI дашбоардоор мэдээлдэг боллоо | ||
| Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.