Шууд Chart

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай

2024-05-20 15:37:00

”Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тавантолгой нүүрс ачих логистикийн төв нь нэг жилд нийт 20 сая тонн нүүрсийг төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай, инженерийн цогц төсөл хөтөлбөр юм.

Тус төв ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломжтой болно.

Дээрх төсөл нь бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагонд ачигч тоног төхөөрөмж бүхий зургаан багц ажлаас бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар овоологч тоног төхөөрөмжийн ачаалалтай туршилт, бутлуураас туузан дамжуургаар дамжуулан 1280 тн нүүрсийг 20 цуваа вагонд ачих туршилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ гэж Тавантолгой төмөр зам ХХК-аас мэдээллээ.


“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй