Шууд Chart

Ф.Мэйвезер: Би NBA-гийн багийн эзэн болохыг хүсч байна

2016-03-02 16:02:46

Ялагдашгүй хэмээгч, алдарт ширэн бээлийтэн Флойд Мэйвезер Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лиг болох NBA-д аль нэг багийн эзэн болохыг хүсч байна хэмээн ярьжээ. Тэрбээр “Та бүхэн намайг спортын уралдаан тэмцээнд бооцоо тавих дуртай гэдгийг мэднэ. Харин одоо бол би элдэв бооцооноос илүүтэй сагсан бөмбөгийн лигийн аль нэг багийг худалдан авч, удирдан чиглүүлэхийг хүсч байна" гэжээ.

Гэхдээ Мэйвезер тодорхой багийн нэр хэлээгүй байна. Спорт сонирхогчид түүнийг удахгүй томоохон багийн хувьцаа худалдаж авах нь гэсэн таамаг дэвшүүлж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ф.Мэйвезер: Би NBA-гийн багийн эзэн болохыг хүсч байна   
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй