
Импортоор оруулж буй хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго болон гоо сайхны бараа, бүтээгдэхүүнийг импортлоход тавигдах шаардлагын талаар мэдээлэл хийлээ. Үүнд:
Импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн, хүнсний бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр хаяг бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх арга түүний гаж нөлөө, хориглох заалтуудыг тусгаж өгсөн байх;
Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараанд тавигдах хяналтын талаар товч дурдвал;
Аж ахуйн нэгж, иргэд импортоор оруулж ирж буй гоо сайхан, ахуйн хэрэглээний барааг импортлохдоо Эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон лабораторийн шинжилгээний бичиг, гарал үүслийн гэрчилгээ болон бусад баримт бичгийг дагалдуулж авчрах.
Импортлож буй гоо сайхны барааг:
• Зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнтэй хольж тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.
• Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авах талаар мэдээллээ.
Бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлагын талаар мэдээлэл хийлээ | ||
Үзсэн: 4430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.