Шууд Chart

Шатахуун түгээх станцуудад шалгалт хийж байна

2018-12-18 10:17:32

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу 12-р сарын 7-ны өдрөөс литр тутмыг нь 100 төгрөгөөр буулгасан гэж мэдээлж байна. Энэ дагуу Баян-Өлгий аймгийн МХГ, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс хамтран аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа 24 шатахуун түгээх станцад шалгалт хийж байна. 

Шалгалтаар Шатахуун түгээх станцын түгээрийн шахалт, худалдан борлогдож байгаа автобензиний октаны тоо, дизелийн түлшний цетаны тоо, царцах температур гэх мэт физик, химийн үзүүлэлтүүд нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217-2017, “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216-2017 стандартын шаардлагыг хангаж байгаа байдалд хамтарсан шалгалт хийгдэж байна.

Шалгалтын явцад шатахуун түгээгүүрийн шахалт хэвийн “Шатахуун түгээгүүр. Шалгах арга хэрэгсэл” MNS 3015-2014 стандартад заагдсан зөвшөөрөгдөх хэмжээнд байна.

Харин авто бензин, дизелийн түлшний физик химийн үзүүлэлтийг лабораторийн шинжилгээнд хамруулж байна.
Өнөөдрийн байдлаар “Рысжан” ХХК, Хазына” ХХК, “Хөрс Автосервис” ХХК, “Тэс-Петролиум” ХХК -нууд АИ-92 бензиний үнийг 100 төгрөгөөр буулган борлуулж байна.

Шалгалт үргэлжилж байна... 


Шатахуун түгээх станцуудад шалгалт хийж байна  
Үзсэн: 1713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй