Шууд Chart

Засвар тохижилтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулна

2019-01-14 10:30:02

МҮОНРТ-ийн барилгын  2-р давхарын /фоен/ хүлээлгийн 360 м2 талбайн засвар тохижилтын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд урьж байна.

 Компанид тавигдах ерөнхий шаардлага:

  • Тухайн чиглэлээр ажлын дадлага туршлагатай байх
  • Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрөлтэй байх /ААН-н гэрчилгээний хуулбар, бусад тусгай зөвшөөрлийн хуулбар нотариатаар баталгаажуулсан/
  • Санхүүгийн чадамжтай байх
  • Мэргэжлийн чадварлаг хамт олон байх

 Хийгдэх ажлын даалгавар:

  • Интерьер дизайны зураг төсөл боловсруулах /талбайн засварын хамт уулзалтын өрөө тасалгаа бий болгож тохижуулах/
  • Засварын ажлын үнийн санал
  • Ажлыг гүйцэтгэх гарфик хугацаа

 Доорхи хаягаар баримт бичгээ битүүмжлэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны 14 цагт багтаан ирүүлэх /Жич: гүйцэтгэх засварын ажлын талбайтай ирж танилцана уу/

Тухайн сонгон шалгаруулалтанд шалгарсан ААН, иргэн хуулийн этгээдэд хариу мэдэгдэх болно.

 Хаяг: Баянгол дүүрэг 11-р хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ өөрийн байр

Холбогдох утас: 99403334

 

 

Нийтэлсэн: MNB тендер

Засвар тохижилтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулна  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй