
Мал нядалгааны үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд малын гаралтай хог хаягдлыг Сагсай сумын газар нутаг болох хуучин цагаан шороо авч байсан карьерт Бугат сумын төвөөс 3 км орчим ойрхон газарт малын гаралтай хог хаягдал хаясан асуудлаар аймгийн Засаг даргын орлогч, Өлгий сумын Засаг дарга, Бугат сумын Засаг даргын орлогч, Сагсай сумын Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрууд хамтарч "Мал нядалгааны үйлдвэр"-ийн төлөөллүүдийг оролцуулан хурал зохион байгуулав.
Хурлаас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны Сагсай сумын нутаг дэвсгэрт хаясан малын гаралтай хог хаягдлыг ойрын хугацаанд цэвэрлэж, газрын хөрсийг нөхөн сэргээх талаар өгсөн даалгаврыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд бүрэн биелүүлэх үүрэг даалгавар өгөгдөв.
Мөн цаашид малын гаралтай хог хаягдлыг хаях нэгдсэн хогийн цэгтэй болгох газрын асуудлыг судалж эргэж танилцуулах талаар холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болгов.
Малын гаралтай хог хаягдлыг хаях нэгдсэн хогийн цэгтэй болгоно | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.