
2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эмчилгээ, эрүүл ахуй халдвар хамгаалал, эм биобэлдмэл, боловсрол, соёл, мал эмнэлэг, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр Баяннуур сумын 17 обьектэд-Төлөвлөгөөт хяналт шалгалт, 3 обьектэд-Зөвлөн туслах үйлчилгээ, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ирүүлсэн удирдамжаар 4 хяналтын чиглэлээр 16 обьектэд урьдчилан сэргийлэх хяналт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ирүүлсэн удирдамжаар 3 хяналтын чиглэлээр тандалт судалгаа хийж, нийтдээ 352 зөрчил илрүүлж, газар дээр нь 186 зөрчил арилгуулсан ба зөрчил арилгалт 53 хувьтай, холбогдох хяналтын хуудсаар 11 обьект “их”, 10 обьект “дунд”, 2 обьект “бага” эрсдэлтэй үнэлэгдсэн.
Илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар 2 хүнд 100,0 мянган төгрөгний торгууль, шалгалтын мөрөөр эрсдэл бууруулах зорилгоор 177 заалт бүхий 10 албан шаардлага, 21 заалт бүхий 2 зөвлөмж үйлдэж, 182 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Шалгалтын дүнг шалгуулагч байгууллагын удирдлагууд болон сумын удирдлагууд, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулсан.
Холбогдох эрсдэлийн шалгуураар 20 обьектэд эрсдэлийн үнэлгээ хийж ажилласан.
Нийтдээ 352 зөрчил илрүүлжээ | ||
Үзсэн: 917 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.