Шууд Chart

Хальсгүй технилогийн МАМ системд зохицож ажиллах ажлын урсгалын серверүүд, түүний дагалдах техник хэрэгслүүдийг нийлүүлэгчийг сонгон шалгаруулна

2019-03-11 15:06:38

МҮОНРТ эрх бүхий тендерт оролцогчдоос МҮОНРТ-ийн одоо хэрэглэгдэж байгаа хальсгүй технилогийн МАМ системд зохицож ажиллах ажлын урсгалын серверүүд,түүний дагалдах техник хэрэгслүүдийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: сүүлийн 2 жилийн борлуулалтын хэмжээ 500сая төгрөгөөс багагүй байх
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас их байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
- Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож байгаа үнийн дүнгээс багагүй байх
- Үйлдвэрлэгчийн тусгай зөвшөөрөл

Тендерийн хамт 7 сая төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2019 оны 4 сарын 10-ны өдрийн 11цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 4 сарын 10-ны өдрийн өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ХАЯГ:

УБ хот, Баянгол дүүрэг 11-р хороо, Хувьсгалчдын зам
МҮОНРТ-ийн төв байр, 1-19 тоот өрөө
ҮХ-ны нарийн бичиг Б.Насанжаргал. Утас: 11321575- 2119
Цахим сайт: www.tender.gov.mn, www.mnb.mn

Нийтэлсэн: MNB тендер

Хальсгүй технилогийн МАМ системд зохицож ажиллах ажлын урсгалын серверүүд, түүний дагалдах техник хэрэгслүүдийг нийлүүлэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй