Шууд Chart

Автомашины шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2019-03-15 09:00:00

Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн хэрэгцээнд автомашины шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Тендер шалгаруулатын дугаар: №2019А/28

МҮОНРТ-ийн өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээ сурвалжлага, зураг авалтанд шаардлагатай шатахуун нийлүүлэх эрх бүхий тендерт оролцогчдоос МҮОНРТ-д автомашины шатахуун нийлүүлэх тухай битүүмжилсэн тендерийг ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээр гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгөөр худалдана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. / багцгүй /

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна. /2017, 2018/

- Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн / 2017, 2018 / аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх. Санхүүгийн тайлан е-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх

- Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай

- Тендерийн хамт 6,330,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 4-р сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө МҮОНРТ-дээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 4- сарын 15-ны өдрийн 11 цаг 30 минутад МҮОНРТ-ийн мэдээллийн төвд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

- / Төлбөр хийх хэлбэр: МҮОНРТ-ийн Төрийн банкин дахь 100000198061 тоот дансанд шилжүүлэг хэлбэрээр хийнэ./

ХАЯГ: БГД-11-р хороо Хувьсгалын зам-3
           МҮОНРТ-ийн байр
Утас: 70117004 /2178/

Нийтэлсэн: MNB тендер

Автомашины шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй