Шууд Chart

Антивирусийн программ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2019-03-21 11:56:17

Сонгон шалгаруулалтын нэр: “МҮОНРТ-ийн албан хэрэгцээнд  ашиглаж буй компьютер, дотоод серверүүдэд антивирусийн программ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох ажил”

Сонгон шалгаруулалтын дугаар: № 12

МҮОНРТ-ийн албан хэрэгцээнд ашиглаж буй компьютер, дотоод серверүүдэд антивирусны программ нийлүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий хувь хүн, хуулийн этгээдийг материалаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

  1. Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга
  2. Компани, аж ахуйн нэгж нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх /нотариатаар баталгаажуулсан/
  3. Албан ёсны дистрибютер компаниас олгосон программын зөвшөөрөлтэй байх /нотариатаар баталгаажуулсан/
  4. Сүүлийн 1 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан
  5. Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт /Гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ/
  6. Үнийн санал /НӨАТ, гааль болон бусад бүх төрлийн татвар шингэсэн байх/
  7. Үнийн хөнгөлөлтийн санал
  8. Бараа нийлүүлэлтийн хугацаа
  9. Бараа, ажил үйлчилгээний солилцооны /бартер/ хэлбэрээр байж болно

Барааны жагсаалт, тоо хэмжээ

 

Бүтээгдэхүүний нэр

Тоо ширхэг

Kaspersky Endpoint Security Business Select 

140 хэрэглэгч

Kaspersky Endpoint Security Business Select 

260 хэрэглэгч

Avira Endpoint Security                                                                                

96 хэрэглэгч

Bitdefender Enterprice  Security

4 хэрэглэгч

 

Үнийн санал ирүүлэх хугацаа: Холбогдох  материалаа битүүмжлэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

ХАЯГ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг Хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр
Харилцах утас: 32-79-44 (2211), 7011-7004 (2211)
Цахим хаяг: www.mnb.mn

Нийтэлсэн: MNB тендер

Антивирусийн программ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй