Шууд Chart

Катерингийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулна

2019-04-04 15:48:56

Сонгон шалгаруулалтын нэр: “Робокон 2019 Улаанбаатар” Олон улсын арга хэмжээнд өглөө, өдөр, оройн хоолоор катерингийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар: 2019- A/45

МҮОНРТ-ийн “Робокон 2019 Улаанбаатар” Олон улсын арга хэмжээнд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдөр дуустал “Буянт ухаа спорт цогцолборт” өглөө, өдөр, оройн хоолоор катерингийн үйлчилгээг үзүүлэх албан ёсны эрхтэй, техник тоног төхөөрмжийн бүрэн нөөцтэй аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тул сонирхсон албан байгууллыг  үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  1. Компанийн танилцуулга /ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага сүүлийн 1 жил/
  2. Компанийн гэрчилгээ \нотариатаар баталгаажуулсан\
  3. Катерингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл/нотариатаар баталгаажуулсан/
  4. Ажилчидын мэргэжлийн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  5. Ажилчидын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, шинжилгээний хариу/нотариатаар баталгаажуулсан/
  6. Мэргэжлийн хяналтын санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас
  7. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт
  8. Хоолны технологийн карт, орц /өглөө, өдөр, оройн хоол тус бүрээр 3 өдрөөр/
  9. Өглөө, өдөр, оройн хоолны меню тус бүрээр хоол, цай, коффены фото зураг
  10. Катерингийн тоног төхөөрөмж,аяга, таваг, халбага сэрээний жагсаалт,фото зураг
  11. Үнийн санал –бүх зардал /1 хүнд ноогдох, өглөө, өдөр, оройн хоол, цай, коффе, катерингийн тоног төхөөрөмж, аяга, таваг, халбага сэрээ, тээвэрлэх зардал, ажилчид болон байгууллагын татвар хураамж, НӨАТ оруулж тооцсон үнэ байна/

Гэрээ байгуулах эрх олгогдсоны дараа

  1. Бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг
  2. Бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулсан сорилтын дүн, хүчинтэй хугацаа
  3. Бусад шаардлагатай материал

Та бүхэн холбогдох материалаа 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг:   Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр Маркетингийн хэлтэс
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар \Б.Ариунсанаа утас 328334, 88104040, 
Имэйл: marketing@mnb.mn, ariunsanaa2889@gmail.com\-тэй холбогдоно уу.

Нийтэлсэн: MNB тендер

Катерингийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй