Шууд Chart

Сонгон шалгаруулалтын зар

2019-04-05 15:58:18

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийн Цаг агаарын урьдчилсан тоон мэдээллийн үндсэн CG компьютер шинэчлэх сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтын дугаар: 07

МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" суваг “Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн Цаг агаарын урьдчилсан тоон мэдээллийн үндсэн CG компьютер шинэчлэх, өнгө дүрсний өндөр нягтралшилтайгаар олон нийтэд хүргэх, мэдээллийн багтаамжийг сайжруулахтай холбогдуулан шинэ програм худалдан авах, шинэ програм зохиож нэвтрүүлж ашиглалтад оруулах, техникийн шаардлага хангасан өндөр үзүүлэлттэй компьютер, шаардагдах нэмэлт хэрэгслийг хамтад нь худалдан авах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Үүнээс гадна: Цаг агаарын урьдчилсан мэдээллийг хамгийн өндөр нарийвчлалтай, үнэн бодит цаг тутамд бидэнд саадгүй нийлүүлж байх олон улсын цаг агаарын мэдээллийн байгууллагын өгсөн мэдээллийг энд шууд хүлээн авч ямар нэг засваргүй үзүүлэх технологийн шийдлийг хамтад нь шийдсэн байх шаардлагыг хангах эрх бүхий этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

- Компанийн танилцуулга, туршлага
- Компанийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан
- Санхүүгийн тайлан /сүүлийн 2 улирал/
- Үнийн санал

Сонгон шалгаруулалтын материал болон үнийн санал ирүүлэх хугацаа : 2019 оны 4 дугаар сарын 16-ны өдрийн /Мягмар гараг/ 12:00 цагаас  өмнө...

Үнийн санал ирүүлэх хаяг: Баянгол дүүрэг,
Хувьсгалын зам -3, МҮОНРТ-ийн байр
Санхүү орлого бүрдүүлэлтийн хэлтэс,  
Утас: 327232, 96051301 /дотуур утас: 2112/

Нийтэлсэн: MNB тендер

Сонгон шалгаруулалтын зар  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй