
Крайстчерчийн лалын сүмд гарсан алан хядах ажиллагааг мөрдөн шалгах Хатан хааны комисс тавдугаар сарын 13-нд ажлаа эхэлж, 2019 оны 12 дугаар сарын 10 гэхэд тус улсын Амбан захирагч генерал Пэтси Реддид эхний тайлангаа гаргаж өгнө. Энэ тухай Шинэ Зеландын Засгийн газрын тэргүүн Жасинда Ардерн мэдэгдлээ.
Хатан хааны комиссыг Шинэ Зеландын Дээд шүүхийн шүүгч Уильям Янг тэргүүлэх юм байна. Ингэснээр халдлагын өмнө юу болсон гэдгийг нарийвчлан тогтоож, цаашид ийм явдал давтагдахгүй байхаас сэргийлэх боломжтой болно гэж Шинэ Зеландын Ерөнхий сайд тэмдэглэжээ.
Комиссын үйл ажиллагаанд сүм рүү дайрсан алан хядагчийн Шинэ Зеландад ирснээс хойших үйл ажиллагааг судлах, түүний зэвсэг авсан журам, нөхцөлийг тогтоох, түүнчлэн халдлагын үеэр төрийн секторуудын бэлэн байдлыг хянах зэрэг багтжээ. Комиссын үйл ажиллагааны төсөвт 8.2 сая шинэ зеланд доллар баталсан байна.
Хатан хааны комиссыг Шинэ Зеландын Дээд шүүхийн шүүгч Уильям Янг тэргүүлнэ | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.