Монгол Улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөл болох “Marco Polo Tour” болон “AKU Game World” ХХК хамтран зохион байгуулсан олон улсын авто аяллын “Цайны зам-2026” авто ралли амжилттай өндөрлөлөө.
Тус авто ралли нь БНХАУ-ын Эрээн хотоос гараагаа эхлэн Монгол Улсын түүхэн Цайны зам дагуух таван аймгийн нутаг дэвсгэрээр аялж, цааш ОХУ-ын Байгаль нуур орчмын бүс нутгаар дамжин нийт 3,400 гаруй километр замыг туулан Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод амжилттай бариаллаа.

“Цайны зам-2026” авто ралли арга хэмжээний хүрээнд оролцогчид Монгол, Хятад, Орос гурван улсын түүх, соёл, байгалийн өвөрмөц тогтоц, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү арга хэмжээг онцлон мэдээлж, Цайны замын өв соёл, хил дамнасан авто аяллыг хөгжүүлэхэд чиглэсэн бодит санаачилга хэмээн үнэлэв. “Цайны зам-2026” авто ралли нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, Монгол–Хятад–Орос гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цаашид зохион байгуулагч талууд “Цайны зам” аяллын брэндийг олон улсын түвшинд хөгжүүлж, гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллаж байна.
| Монгол, Хятад, Орос гурван улс дамнасан “Цайны зам-2026” авто ралли амжилттай зохион байгуулагдлаа | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.