
“Hypeman” энтертайнментын бүтээсэн “Намуухан” уран сайхны кино энэ сарын 11-нд нээлтээ хийнэ.
“Намуухан” киноны гол дүр дуу зохиодог залуухан охин Намуун хөгжимд дурлах хүслийг нь юу ч зогсоохгүй мэт хөдөлмөрлөнө. Нэгэн өдөр түүнд нам гүм тайван орчинд бүтээл туурвих боломж олдож, энгийн, даруухан ажилсаг залуутай учирдаг. Тэд анхны харцаараа бие биедээ татагдан үйл явдал цааш өрнөх аж. Намуунд Дөлгөөнтэй байхад дэлхий ертөнц яг зогссон юм шиг санагдаж, түүнд улам илүү хайртай болно. Тэдний гайхалтай түүхээс сэтгэл уярам хайрын дуунууд хэрхэн бүтэж байгаа талаар уг кинонд өгүүлэх юм байна.
Намуун, Дөлгөөн хоёрын хайрын түүх үзэгчдэд хүрнэ | ||
Үзсэн: 1585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.