Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн 40 дэх удаагийн Дэлхийн хурлын хүрээнд Ханс Кристиан Андерсений шагнал гардуулах ёслол наймдугаар сарын 8-нд Канадын Түүхийн музейд боллоо.
Ёслолын үеэр шүүгчдийн зөвлөлийн ерөнхийлөгч Шерин Крейдиех, Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн ерөнхийлөгч Басарат Казим нар Хятадын зургийн номын зураач Цай Гаод Ханс Кристиан Андерсений шагналын медаль, гэрчилгээг гардуулжээ.
2026 оны Ханс Кристиан Андерсений шагналын эздийг дөрөвдүгээр сарын 13-нд Италийн Болонья хотод болсон Хүүхдийн номын үзэсгэлэнгийн үеэр зарласан юм. Энэ удаагийн шагналын зургийн төрөлд Хятадын зураач Цай Гао шалгарсан бол зохиолын төрөлд Их Британийн зохиолч Майкл Розен шалгарчээ.
Цай Гао ийнхүү Ханс Кристиан Андерсений шагналд зургийн төрөл бий болсноос хойших 60 жилийн хугацаанд уг шагналыг хүртсэн Хятадын анхны зураач болсон байна.
Ханс Кристиан Андерсений шагналыг Хүүхдийн номын олон улсын зөвлөл 1956 онд бий болгож, 1966 оноос зураачдыг шалгаруулж эхэлжээ. Хүүхдийн уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй олон улсын шагналын нэгт тооцогддог уг шагналыг хоёр жил тутамд зохиолч болон зураачид олгодог.
Шагнал нь хүүхдийн уран зохиолд урт хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн нийт бүтээлийг үнэлдгээрээ онцлог юм.
| Ханс Кристиан Андерсений нэрэмжит шагналыг зураач Цай Гао хүртлээ | ||
| Үзсэн: 95 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.