Шууд Chart

Дасгал бол анагаах ухаан

2019-04-10 11:32:37

Дасгал хөдөлгөөн хийсний дараа булчин буларсан байдаг. Энэ өвдөлт нь хэвийн үзэгдэл бөгөөд тийм удаан үргэлжилдэггүй ба энэ нь таны дасгалжилтын байдал нэмэгдэж байгааг илэрхийлнэ.

Шинэ төрлийн дасгал хийх, дасгалын эрчим болон үргэлжлэх хугацааг нэмэгдүүлэх зэргээс шалтгаалж булчин хөндүүрлэдэг.

Булчингаа өмнөхөөсөө илүү их ажиллууласны дүнд булчингийн ширхэглэгт микро-гэмтэл үүссэний дүнд булчин хөндүүрлэдэг. Хүмүүс булчингийн хөндүүрлэлт нь сүүний хүчлийн улмаас үүсдэг гэсэн буруу ойлголттой байдаг ба энэ процесст сүүний хүчил оролцдоггүй.

Булчинд хөндүүр орох нь дасан зохицох үйл явц бөгөөд үүний дүнд булчингийн сэргэлтийн дүнд булчингийн тэсвэр, хүч нэмэгддэг.

Булчингийн хөндүүрлэлт нь 3-5 хоног үргэлжилдэг. Энэ шинж тэмдгийн арилгах 100 хувь шалгарсан арга байхгүй ч шинж тэмдгийг бууруулах хэдэн, хэдэн аргууд байдаг.

• Амрах
• Мөсөөр жин тавих
• Өвчин намдаах
• Массаж хийх

Булчин хөндүүрлэх нь эмчийн зөвлөгөө авах хэмжээний хүнд биш боловч хэрвээ өвдөлт нь тэвчишгүй их, их хавдах эсвэл шээс бараан болсон тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Шинээр дасгал сургуулилт хийж эхлэх гэж байгаа бол бага багаар ачааллаа нэмэгдүүлэн хийх хэрэгтэй ба ачаалалд нь бага багаар дасан зохицох хэрэгтэй. Бие халаалт хийх нь булчингийн булралтаас сайн урьдчилан сэргийлэхгүй боловч булчин гэмтэхээс сэргийлдэг байна. Булчин буларсан байхад дасгалаа үргэлжлүүлэхэд эхэндээ хэцүү байдаг ч бие халсны дараа хөндүүрлэлт намсдаг. 


Дасгал бол анагаах ухаан  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-11 09:08
Дасгал хөдөлгөөнийг хүн бүр хийх хэрэгтэй байна. Дасгал хийхгүй байгаа учраас Монголын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Хүн амаа эрүүлжүүлэх хамгийн чухал арга бол хөдөлгөөн шүү

Бидэнтэй нэгдээрэй